Т.Тулга Ираны бөхөд ялагдаж ААШТ-ээс “мөнгөн медаль“ хүртлээ
2023 оны 4 сарын 14

Чөлөөт бөхийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 9-14-нд болж байна.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 жингийн барилдаан өчигдөр боллоо.
Манай улсын шигшээ багийн хоёр тамирчин медалийн төлөө барилдав. Үүнд
- 57 килограммын жинд ОУХМ З.Занабазар хүрэл медалийн төлөө Казахстан улсын тамирчин Рахат Калжантай барилдаж 4:5-аар ялагдав.
- 65 килограммын жинд ОУХМ Т.Тулга алтан медалийн төлөө Иран улсын тамирчин Рахман Амузадтай барилдаж 1:3-аар ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646146
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





