Ш.Энхийн-Од “Атлантик 10” дивизионы бэлэгдлийн “Rookie” боллоо
админ
2023 оны 3 сарын 08
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор үлдэх түүхийг бичиж яваа удам дамжсан сагсан бөмбөгч бол Ш.Энхийн-Од гэдгийг энэ спортыг сонирхогчид сайн мэднэ. 2022.11.7-ны өдөр Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA-ийн нэгдүгээр дивизионд анхны тоглолтоо хийж Дэйтоны их сургуулийн “Dayton Flyers” багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглож байгаа.
Тэгвэл "Mongolian Mike" хочтой Ш.Энхийн-Од NCAA-ийн Атлантик-10 конференцийн freshman буюу нэгдүгээр курсийн оюутнууд дундаас шилдэг таван тоглогчийн нэгээр нэрлэгдэж бэлгэдлийн багт багтжээ. Энэ жил Атлантик-10 конференцийн 15 сургуульд 59 тоглогч Freshman статустай тоглож буй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645262
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: