Дэлхийн хошой аварга Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин болжээ
админ
2023 оны 3 сарын 03
Олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болжээ.
Д.Мөнхзул нь 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ)-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо өргөж байв.
Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд болсон өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын ДАШТ-д 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болсон гэж тухай Монгол Шатрын Холбооноос мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








645171
1 эможи
3
2023-03-11 04:13
3
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: