Т.Тулга “Ranking series”-ээс дахин алтан медаль хүртлээ Т.Тулга “Ranking series”-ээс дахин алтан медаль хүртлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Тулга “Ranking series”-ээс дахин алтан медаль хүртлээ

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

 Т.Тулга “Ranking series”-ээс дахин алтан медаль хүртлээ.

Н.Наранхүүгийн барилдааны дараа Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэхээр болов.

Тэрбээр Загребт 1/8 шигшээд Аргентиний Агустин Алехандро Дестрибатсыг 11:0-ээр, АНУ-ын шөвгийн наймд Эван Хендерсоныг 12:1-ээр, хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Унгарын дагестан легионер Исмаиль Мусукаевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Динмухамед Кунаевын ОУТ-д шигшээд ялж байсан АНУ-ын Жозеф Маккенаг 4:1-ээр тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон.

Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнд хоёр дахиа алтан медалиа зүүж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард Алматыд Болат Турлыхановын тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644478
1 эможи

keyboard_arrow_up