БАЯРТ МЭДЭЭ: Монголын бөхчүүд Красноярскийн дэвжээнээс 11 медаль хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: Монголын бөхчүүд Красноярскийн дэвжээнээс 11 медаль хүртлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Монголын бөхчүүд Красноярскийн дэвжээнээс 11 медаль хүртлээ

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 26-29-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо. 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 60 гаруй бөх барилдсанаас 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Красноярскийн тэмцээний медальтнууд:

Эрхэмбаярын Даваачимэг - 59 кг алтан медаль

Эрдэнэчимэгийн Сумъяа - 57 кг алтан медаль

Болдсайханы Хонгорзул- 62 кг алтан медаль

Очирбатын Бурмаа - 72 кг алтан медаль

Түмэнбилэгийн Түвшинтулга - 61 кг мөнгөн медаль

Цогт-Очирын Намуунцэцэг - 50 кг мөнгөн медаль

Өлзийсайханы Пүрэвсүрэн - 65 кг мөнгөн медаль

Энх-Амарын Даваанасан - 72 кг мөнгөн медаль

Ганбаатарын Отгонжаргал - 55 кг хүрэл медаль

Хүрэлхүүгийн Болортуяа - 59 кг хүрэл медаль

Энхсайханы Дэлгэрмаа - 68 кг хүрэл медал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644337
1 эможи

keyboard_arrow_up