Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтыг ирэх онд Монголд зохион байгуулах ЭРХЭЭ АВЧЭЭ
Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу "FIBA"-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтууд Монголд болохоор болсон талаар МСБХ-оос мэдээллээ. Азийн аваргын урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд энэ сарын 10-14-ний хооронд Монголд болсон бөгөөд Монголын шигшээ баг Малайз, Таити, Вьетнамын шигшээ багийг хожиж хоёрдугаар шатанд шалгараад байгаа юм.
Улмаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос хоёрдугаар шатны тоглолтуудыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг FIBA-д тавьсны дагуу эрхээ авчээ.
Тоглолтууд ирэх 2023 оны 2-р сарын 24-26-ны хооронд болох тов гарчээ. Хоёрдугаар шатанд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын шигшээ багууд тоглох ба шилдэг дөрөв нь Азийн аваргын урьдчилсан шатны хэсгийн шатанд шалгарах аж.








