Э.АНУДАРЬ : Волейболын спортод намхан хүн ч гэсэн өндөр тамирчид шиг довтолж, тоглож болдог шүү гэдгийг харуулахыг хүссэн Э.АНУДАРЬ : Волейболын спортод намхан хүн ч гэсэн өндөр тамирчид шиг довтолж, тоглож болдог шүү гэдгийг харуулахыг хүссэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.АНУДАРЬ : Волейболын спортод намхан хүн ч гэсэн өндөр тамирчид шиг довтолж, тоглож болдог шүү гэдгийг харуулахыг хүссэн

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

Arslan.mn "Амжилт" булангаараа Ulaanbaatar VC клубийн довтлогч, Спортын дэд мастер Э.Анударийг онцоллоо.

Э.Анударь "Намайг Эрдэнэсүхийн Анударь гэдэг. Дундговь аймагт төрж өссөн. Одоо АШУҮИС-д их эмчээр суралцаж байна. 

Тамирчин хүнд  маш их хөдөлмөрлөж хамгийн дээд цэгтээ хүрэх үед гэмтэл авч уналтад орох үе байдаг.  Тиймээс бэртэл авсан тамирчдыг  эмчлэхийн хүсэж  эмч болохоор шийдсэн. 

Анх 8 настайгаасаа Дундговийн шигшээд орж, волейбол тоглож эхэлсэн. Манай  аав, ээж хоёр Дундговь аймагт ЕБС-д багшилдаг. Үүний хажуугаар Дундговь аймгийн волейболын шигшээг нас насны ангиллаар  дасгалжуулж авч явдаг.  Ээж аавыгаа хараад анх волейболоор тоглох болсон. Тиймээс ч миний хамгийн анхны багш бол аав, ээж хоёр. Миний хувь хүний хүмүүжил, олон зүйлийг надад зааж өгсөн эрхэм хүмүүс.Өнөөдөр би төлөөлөөд ярилцлага өгч байгаа боловч миний ард маш олон хүний хөдөлмөр, сэтгэл, хүч, тэвчээр байдаг. Энэ бүх зүйлээс би гэдэг хүн бүтээж байгаа. 

Волейболын спортод намхан хүн ч гэсэн өндөр тамирчид шиг довтолж, тоглож болдог шүү гэдгийг харуулахыг хүссэн.

Arslan.mn

Одоогоор Дээд Лигт Тамираа багш дасгалжуулаад явж байгаа. Хувь хүний сэтгэл зүйн, ур чадвар талаас нь маш сайн ажилладаг мундаг багш. Багшаас сурах зүйл маш их байна.

Тамирчид  Монголын шигшээд орох зорилготой эсхүл гадаадын "legion"-д орох зорилготой гэдэг.

Миний хувьд хамгийн түрүүнд "Тамирчин хүн шиг тамирчин болох нь" нэгт тавьдаг, хичээдэг зүйл.

Тамирчин хүн бол энэрэнгүй, хичээнгүй, бусдад тусалж чаддаг байх нь чухал. Боломжгүй зүйлийг боломжтой болгодог хүний тамирчин гэнэ гэж багш их ярьдаг. Энэ бол үнэн." гэв.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642427
13 эможи

keyboard_arrow_up