БАЯРТ МЭДЭЭ: ​ОУХМ Г.Болор-Эрдэнэ гран при тэмцээнээс “хүрэл медаль“ хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: ​ОУХМ Г.Болор-Эрдэнэ гран при тэмцээнээс “хүрэл медаль“ хүртлээ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: ​ОУХМ Г.Болор-Эрдэнэ гран при тэмцээнээс “хүрэл медаль“ хүртлээ

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Паратаеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ Манчестерийн гран при тэмцээнд амжилттай тулалдан хүрэл медаль хүртлээ.

Англи улсын Манчестер хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд олимпын таеквондогийн Манчестерийн гран при тэмцээн зохион байгуулагдаж байна. Өчигдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Паратаеквондогийн гран при тэмцээн зохион байгуулагдаж К44 ангиллын эрэгтэйчүүдийн -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Энэ удаагийн Манчестерийн гран при тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар хүч сорин өрсөлдсөн бол шүүгчээр олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар ажиллаж байна. ОУХМ Г.Болор-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнд ранкын 3-т эрэмбэлэгдэн оролцсон бөгөөд эхний тойрогт Доминиканы тамирчныг 28:13 харьцаагаар буулган авч улмаар хагас шигшээ тулаанд "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт Туркын Махмут Бозтекед ялагдан хүрэл медаль хүртсэн юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641642
0 эможи

keyboard_arrow_up