БАЯРТ МЭДЭЭ: Өсвөрийн шатарчдын ААШТ-нд Монгол тамирчид “НАЙМАН МЕДАЛЬ“ хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: Өсвөрийн шатарчдын ААШТ-нд Монгол тамирчид “НАЙМАН МЕДАЛЬ“ хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Өсвөрийн шатарчдын ААШТ-нд Монгол тамирчид “НАЙМАН МЕДАЛЬ“ хүртлээ

2022 оны 10 сарын 18

Arslan.mn

Индонезийн Бали хотноо үргэлжилж буй 2022 оны өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Рапид төрөл өчигдөр өндөрлөлөө. Тэмцээн аравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах бөгөөд өнөөдөр тэмцээний стандарт төрлийн финаль эхэлнэ.

Рапид төрөлд манай улсын өсвөрийн шатарчид хувийн болон багийн дүнгээр бийт найман медаль хүртжээ. Тодруулбал,

Хувийн дүнгээр:

  • 18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт, мөнгөн медаль
  • 9-10 насны охидын ангилалд: М.Цэлмэг мөнгөн медаль

Багийн дүнгээр:

  • Найман насны хөвгүүдийн ангилалд: М.Батзолбоо,З.Өнөмөнх, С.Амарбаяр нар хүрэл медаль
  • 10 насны хөвгүүдийн ангилалд: Т.Түвшинтулга М.Ананд, С.Баярдүүрэн нар хүрэл медаль
  • Найман насны охидын ангилалд: И.Цэлмүүн, О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг нар хүрэл медаль
  • 10 насны охидын ангилалд: М.Цэлмэг, Б.Буянхишиг нар мөнгөн медаль
  • 12 насны охидын ангилалд:Г.Урангоо, М Маргад, Б.Уянгалянхуа мөнгөн медаль
  • 14 насны охидын ангилалд: Э.Хүслэн,Э.Эмүжин,Э.Энхрий мөнгөн медалийн эзэд болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
45
haha an post
2
wow an post
4
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
4
angry an post
641486
95 эможи

МАНЖИЛЖАВ
2022-10-20 01:48
МУНДАГ БАЙНА ШҮҮ ДҮҮ НАР МИНЬ . ТА НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА
Hehe
2022-10-18 20:27
Ulam iluu boltsgoogoroi amjilt.
keyboard_arrow_up