БАЯРТ МЭДЭЭ: Б.Буджаргал Дэлхийн аварга шалгаруулах 48 цагийн гүйлтэд ТҮРҮҮЛЛЭЭ БАЯРТ МЭДЭЭ: Б.Буджаргал Дэлхийн аварга шалгаруулах 48 цагийн гүйлтэд ТҮРҮҮЛЛЭЭ
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Б.Буджаргал Дэлхийн аварга шалгаруулах 48 цагийн гүйлтэд ТҮРҮҮЛЛЭЭ

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Дэлхийн аварга шалгаруулах 48 цагийн гүйлт энэ сарын 3-5 нд АНУ-ын Нью Жерси мужид болжээ. Тус уралдаанд Монголын хэт холын зайн гүйгч Бямбаагийн Буджаргал 333 км зайг туулж түрүүлсэн байна.

Сонирхуулахад, Бямбаагийн Буджаргал манай сайтад ярилцлага өгөхдөө “Олон хоног урт зам туулаад барианд орох мөчид танд юу бодогддог вэ” гэсэн асуултад “Бусад тамирчнаас түрүүлээд барианд орохдоо би аварга болчихлоо гээд нээх их баярлаад байдаггүй. Хийх ёстой ажлаа хийсэн юм шиг л мэдрэмж төрдөг. Учир нь бусад спортын ялалт, ялагдал торгон агшинд шийдэгддэг. Харин хэт холын зайн гүйлтэд би яг ард яваа хүнээсээ хол тасархай буюу 42-100 км зайд тасарч түрүүлдэг. Тиймээс түрүүлсэн, аварга болсноо барианд орохоосоо өмнө нь мэдчихдэг” хэмээн хариулж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640196
11 эможи

keyboard_arrow_up