Жүдо бөхийн Азийн цомын тэмцээнд Б.Мөнхбаяр “АЛТАН МЕДАЛЬ“ хүртлээ Жүдо бөхийн Азийн цомын тэмцээнд Б.Мөнхбаяр “АЛТАН МЕДАЛЬ“ хүртлээ
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Жүдо бөхийн Азийн цомын тэмцээнд Б.Мөнхбаяр “АЛТАН МЕДАЛЬ“ хүртлээ

2022 оны 8 сарын 15

Arslan.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаанд багтдаг Азийн цомын нээлттэй тэмцээн энэ амралтын өдрүүдэд (VIII.13-14) Казахстаны Актау хотод боллоо. Журар Жолдешбаевын нэрэмжит тус тэмцээнд манай улсаас гурван залуу жүдоч зодоглосноос бүгд медаль хүртэв. Тодруулбал, 90 кг-ын жинд 21 настай тамирчин Б.Мөнхбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр Актауд эзэн орны гурван бөхийг ялж аваргын тавцанд зогссон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Нур-Султаны Азийн аваргад хүрэл медаль зүүсэн, залуу жүдоч Ц.Энхчимэг 70 кг-д, тавдугаар байрт орсон Б.Эрдэнэт-Од -78 кг-д гутгаар байр орж хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тус тэмцээнд Казахстан, Узбекистан, Монгол, Тажикстан, Хонгконг, БНХАУ гэсэн 6 орны 200-аад жүдоч өрсөлдсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639353
1 эможи

keyboard_arrow_up