Баян-Өндөрийн Л.Батсайхан аймгийн АРСЛАН ЦОЛ хүртлээ Баян-Өндөрийн Л.Батсайхан аймгийн АРСЛАН ЦОЛ хүртлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өндөрийн Л.Батсайхан аймгийн АРСЛАН ЦОЛ хүртлээ

2022 оны 7 сарын 25

Arslan.mn

Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойд зориулсан цол олгох барилдаан өнөөдөр Арвайхээр хотод боллоо. Барилдаанд аймгийн арслан 14, заан 10, харцага 11, начин цолтой 25, нийт 128 бөх барилдснаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Бумбат Зүрх" ХХК-ийн бөх аймгийн заан Лхагваагийн Батсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Өмнөговь аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн заан Болдбаатарын Баянсүх үзүүрлэж заан цолоо батлав.


Их шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулгын төрсөн дүү, сумын заан Х.Дашзэвэг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Мөнхийн Үсэг" группийн бөх сумын заан Ганбатын Совджамц нар шалгарч аймгийн начин цол хүртэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638833
0 эможи

keyboard_arrow_up