COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МҮБХ-ноос “Барилдааны дүрэм”-д өөрчлөлт орууллаа

админ
2022 оны 6 сарын 21

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн гишүүдтэй хамтран энэ сарын 17-ны Баасан гарагт хуралдаж, барилдааны зарим дүрэмд өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-с дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлтийг оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638113
1 эможи

Монгол
2022-06-21 10:00
Үнэнийг хэлэхэд 1 цаг 10 минут нэг нэгийгээ тулж зогсох бөх гэж юу байхав дэ !!! 30 минут хангалттай, хэрэв хэн хэн нь санаачлага гаргахгүй бол 2- нь хасах хэрэгтэй.
keyboard_arrow_up