Б.Баттшиг: Олимпыг зорих багийн хувцас ямар нэг АЛДААГҮЙ байх болно
2022 оны 1 сарын 31

“Бээжин-222” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр болсон. Энэ үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нарын өмссөн өвлийн олимпын багийн хувцас дээр Монгол Улсын нэрийг буруу бичсэн байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Үүнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр "Michel&Amazonka" компанийн үйлдвэрлэсэн олимпын багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар үйлдвэр рүү буцаагаад байна. Олимпыг зорих багийн хувцас ямар нэг алдаагүй байх болно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
634164
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
