Монголын шигшээ, Малайзын шигшээ багт 0:1-ээр хожигдлоо Монголын шигшээ, Малайзын шигшээ багт 0:1-ээр хожигдлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монголын шигшээ, Малайзын шигшээ багт 0:1-ээр хожигдлоо

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

Ази тивийн 23 хүртлэх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /АШТ/-ий J хэсгийн урьдчилсан шатанд Монголын шигшээ баг 2 дахь тоглолтоо Малайзын шигшээтэй хийж, өөрийн талбайдаа 0:1-ээр хожигдлоо. 

Энэ тоглолтын цорын ганц гоолыг нэгдүгээр үеийн 39 дэх минутад Малайзын тамирчин Азфар оруулсан юм. Ийнхүү Малайзын шигшээ баг 2 тоглож, 2 хожилтой болсон амжилтаар нийт 6 оноотой J хэсгийг тэргүүлж байгаа бол манай баг нэг тэнцээ, нэг хожигдолтой болоод байна.

Монголын шигшээ багийн дараагийн учраа Лаосын шигшээ бөгөөд энэ тоглолт ирэх ням гарагт буюу 10 дугаар сарын 31-нд МХБХ-ны талбайд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632240
0 эможи

keyboard_arrow_up