Неймар: Цаашид хөлбөмбөг тоглох сэтгэлийн тэнхээ надад байгаа эсэхийг мэдэхгүй байна Неймар: Цаашид хөлбөмбөг тоглох сэтгэлийн тэнхээ надад байгаа эсэхийг мэдэхгүй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Неймар: Цаашид хөлбөмбөг тоглох сэтгэлийн тэнхээ надад байгаа эсэхийг мэдэхгүй байна

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Парис Сэн-Жэрмэйн /Paris Saint-Germain/ клуб болон Бразилын шигшээ багийн супер од Неймар өдгөө 29 настай бөгөөд сүүлийн 11 жилд шигшээ багийнхаа төлөө 110 гаруй тоглолтод оролцохдоо 70 гаруй гоол оруулсан амжилттайгаар шилдэг тоглолтоо үзүүлсээр байгаа билээ.

Гэвч DAZN-ы бүтээсэн "Neymar Jr and The Line Of Kings" баримтат кинонд "Ирэх дэлхийн аварга (2022 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ) миний хувьд хамгийн сүүлчийн ДАШТ маань гэж бодож байна. Учир нь түүний дараа надад хөлбөмбөг тоглох сэтгэлийн тэнхээ байх эсэхийг хэлж мэдэхгүй байна" хэмээн Неймар өгүүлжээ.

Мөн тэрээр 2014 оны дэлхийн аваргын үеэр авсан нурууны гэмтлийн тухай "Энэ миний карьерын хамгийн хэцүү үе байсан. Энэ гэмтэл ДАШТ-ий хагас шигшээ болон шигшээ тоглолтод оролцох мөрөөдлийг минь үгүй хийсэн. Хөлөө хөдөлгөж чадахгүй байгаагаа мэдээд миний нүдэнд нулимс цийлгэнээд л эхэлсэн. Эмнэлэгт очоод оношлуулсны дараа эмч надаас 'Нэг сайн, нэг муу мэдээ байна. Алийг нь эхлээд сонсмоор байна вэ?' гэхэд би муу мэдээг нь түрүүлж сонсъё гэсэн юм. Тэгэхэд эмч 'Чи хагас шигшээ тоглолтод оролцох боломжгүй' гэхэд би уйлчихсан. Үргэлжлүүлээд сайн мэдээг нь сонсъё гэхэд 'Хэрвээ хугарсан яс хоёрхон сантиметр гүн орсон бол чи алхаж ч чадахгүй болох байсан'..." хэмээн эргэн дурссан байна.

Эх сурвалж: presscenter.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631934
1 эможи

keyboard_arrow_up