ФОТО: “Осло 2021“ чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон тамирчид зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ ФОТО: “Осло 2021“ чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон тамирчид зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Осло 2021“ чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон тамирчид зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр (2021.10.13) эх орондоо хүрэлцэн ирж, хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны удирдлагууд хүлээн авч шагнал гардуулсан юм. 

Манай улс нийт 20 тамирчнаа Норвеги руу илгээснээс есөн жинд медалийн төлөө барилдаж, зургаан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.  Тодруулбал,

Эрэгтэйчүүдийн -65 кг – Т.Тулга хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -125 кг – М.Лхагвагэрэл хүрэл медаль
Эмэгтэй -50 кг – Д.Отгонжаргал хүрэл медаль
Эмэгтэй -57 кг – Э.Даваачимэг хүрэл медаль
Эмэгтэй -59 кг – Б.Шоовдор хүрэл медаль
Эмэгтэй -62 кг – Э.Гантуяа хүрэл медаль тус тус хүртжээ.

Эмэгтэй тамирчид дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэд болов. Харин эрэгтэй тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр зургадугаарт оржээ.

Arslan.mn

Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх “Дараагийн олимпын цикл эхлээд эхний ДАШТ-с өөрийгөө таниулж дэлхийд нэрээ тамгалсан тамирчдадаа халуун баяр хүргэе. Тамирчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн багш нартаа талархал илэрхийлье. ДАШТ-2021 тэмцээнд эмэгтэй баг тамирчид багаараа гуравдугаар байр, эрэгтэй нь зургаадугаар байрт шалгарлаа.

Чөлөөт бөхийн гал тогоонд гавьяа байгуулсан ч түүнийгээ үнэлүүлээгүй олон тамирчин бий. ДАШТ-2021 онд шагнал хүртсэн тамирчдад Монгол улсын гавьяат тамирчин цол олгуулахад түлхүү анхаарч ажиллахаа амлаж байна” гэлээ.

Arslan.mn

"Хүч" спорт хорооны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Чинболд " Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд ахлагч, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга "Токио 2020" олимпод амжилттай оролцож 9-р байранд орсон. Энэ эрч хүчээрээ Норвеги Улсын Осло хотод зохион байгуулагдсан  “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, амжилттай оролцоод ирлээ. Цаашид оролцох олимпын бэлтгэл, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Цагдаагийн байгууллага, Хүч спорт хорооноос тамирчдаа бүх тал дээр дэмжиж ажиллахыг зорьдог " гэв.

Arslan.mn

Энэ үеэр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 2021-ээс хүрэл медаль хүртсэн Т.Тулга “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль авсандаа баяртай байна. Энэ медаль бол дан ганц надаар авагддаг зүйл биш. Үндэсний шигээ багийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, ЦЕГ-ын Хүч спорт хорооны хамт олон болон намайг дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагч нарын хүчинд энэ амжилт хүрдэг. Тиймээс та бүхэндээ маш их баярлалаа.

Миний хувьд Оросын тамирчинтай харамсалтай барилдаан хийлээ. Барилдааны хувьд би оноо алдах талдаа байаа. Харин шүүгч дээр техникийн алдаа гаргасан учраас барилдааны төгсгөлийг  буруу тал руу харуулсан. Уг нь манай тамирчид бүгд пиналдах боломж байлаа. Би ч гэсэн “Алтан бүс” зүүхэд ойрхон байлаа юм нэгээр дуусахгүй. Цааш цаашдаа манай хамт олон бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Олимпийн суурь бэлтгэл сайн байсан учир дэлхийн медальтан боллоо.” гэлээ.

Arslan.mn

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 2021-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл “Би 10 настайгаасаа Монгол бөхөөр хичээлэсэн. Чөлөөт бөхийн спортоор 2013 оноос эхлэн хичээллэсэн. Чөлөөт бөхөөр хичээлээж эхэлсэн цагаасаа олимп дэлхийн аварга болох мөрөөдлийг тээсэн юм. Хоёр сарын өмнө Токио-2020 олимпоос медаль авч чадаагүйдээ харамссан. Гэхдээ дэлхийн аваргаас хүнд жингийн төрөлд хүрэл медаль авсандаа баяртай байна. Үүний төлөө хичээсэн” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
631785
8 эможи

Зочин
2021-11-09 17:21
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up