САЙХАН МЭДЭЭ: Азийн шилдэг 10 багийн тэмцээнд Монголын шатарчид өрсөлдөнө
2021 оны 10 сарын 11
БНХАУ-ын Чиндао хотын спортын хороо болон Хятадын Шатрын холбооноос хамтран зохион байгуулж буй Азийн шилдэг 10 багийн тэмцээн энэ сарын 14-16-нд болно. Тойргийн системээр хийх тэмцээнд Монгол Улсын баг өрсөлдөнө.
Манай багийн бүрэлдэхүүнд Их мастер Г.Мөнхгал, Д.Батсүрэн, олон улсын мастер Ү.Агьбилэг нар оюунаа сорино.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
631714
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: