ПАРАЛИМП: Х.Энхтуяа шөвгийн наймд ялагдсанаар дагахаар боллоо
2021 оны 9 сарын 02

Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд өрсөлдөж буй Х.Энхтуяа эхний шатанд Европын аваргын хүрэл медальт Узбекистаны тамирчин Зиодахон Исаковатай тоглож, эхний үед 6-4 харьцаагаар, хоёрдугаар үед 3-2 харьцаагаар ялсан ч гуравдугаар үед 2-7 харьцаагаар ялагдсан.
Ингэснээр нийт оноо 11-13 харьцаагаар Узбекистаны тамирчин яллаа.
Ингэснээр тэрээр 13:00 цагаас дагах тоглолтод Мароккогийн тамирчин Суканиа Эс-Саббартай тоглоно.
Х.Энхтуяа нь 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630469
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
