ТОКИО-2020: АНУ 39 алтан медальтайгаар Токиогийн олимпод тэргүүлсэн бол Монгол улс 71-т жагсав

Зуны олимпын наадмын хаалтын ёслол Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр мөн л үзэгчгүйгээо боллоо.
2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны хооронд зохион байгуулагдсан XXXII Зуны олимпын наадам Токио хотод зохион байгуулагдаж, 206 орны шигшээ багийн 12500 тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьсон бөгөөд тэд 339 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Медалийн тоогоор АНУ-ын шигшээ баг 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл гээд нийт 113 медальтайгаар 206 орныг тэргүүлсэн бол Хятад улсын шигшээ баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл, нийт 88 медальтайгаар хоёрдугаарт, Японы шигшээ баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл гээд нийт 58 медальтайгаар гуравдугаар байранд бичигджээ.
Харин манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 206 орноос 71 дүгээр байранд бичигдсэн байна.
