ТОКИО 2020: Олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчин “Ээж ээ, хүү нь амлалтаа биелүүлсэн шүү“ ТОКИО 2020: Олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчин “Ээж ээ, хүү нь амлалтаа биелүүлсэн шүү“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: Олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчин “Ээж ээ, хүү нь амлалтаа биелүүлсэн шүү“

2021 оны 8 сарын 08

Arslan.mn

Токио 2020 олимпод каратэгийн төрлөөр оролцож алтан медаль хүртсэн 31 настай тамирчин Киюүна Рёо. Тэрбээр өөд болсон ээждээ өгсөн амлалтаа биелүүлж ийн олимпын тавцан дээр зогсож буй.
Түүний ээж 2019 оны 3-р сард өөд болоход, тэрбээр "Ээж ээ, хайртай шүү" хэмээн хоолойгоо зангируулан хэлж байлаа.

Arslan.mn
Киюүна Рёо дунд ангиасаа каратэгаар хичээллэж эхэлсэн бөгөөд нэг ч өдөр амралгүй байнга сургуулилдаг байжээ. Харин тэр бүхний ард ээж нь бат зогсож, хүүгээ үргэлж дэмждэг байв.
Удалгүй түүний ээж хорт хавдартай гэдгээ мэдэж, эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Киюүна Рёо 2014 оноос хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж, дэлхий дахинд хүч чадлаа гайхуулж байхад, хэдий хүнд өвчтэй байсан ч түүний ээж хүүгийнхээ ард бат зогссоор байв. Ээж нь хүүдээ "Олимп хүртэл хичээгээрэй" хэмээн захина.

Arslan.mn
Ийнхүү Киюүна Рёо шаргуу хичээллэсний үр дүнд Токио 2020 олимпод оролцож алтан медаль хүртэв. Тэрбээр шагнал гардуулах ёслол дээр өөд болсон ээжийнхээ хөргийг барьж зогсохдоо "Ээж ээ, хүү нь амлалтаа биелүүлсэн шүү. Та минь тайван нойрсдоо." хэмээн хэлсэн юм.

Arslan.mn

Эх сурвалж: yomiuri.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
175
haha an post
2
wow an post
4
yay an post
7
sad an post
51
ouch an post
3
confuse an post
5
angry an post
3
629571
315 эможи

Монголхүү
2021-08-10 17:32
Манайхан одоо алтын дайтай хүрэл гэж ярьж, бичихээ боль. Сэтгэл зүйн бэлтгэл маш муу..
Д.Энхжаргал
2021-08-09 16:14
Үнэхээр бахархаж байна.
Г.Тунгалаг
2021-08-09 12:33
Гайхалтай мундаг хүү юм.
Г.Тунгалаг
2021-08-09 12:33
Гайхалтай мундаг хүү юм.
Г.Тунгалаг
2021-08-09 12:33
Гайхалтай мундаг хүү юм.
uka
2021-08-08 22:58
Xamgiin mundag ^^
Зочин
2021-08-08 11:30
Сайн хүү юм
keyboard_arrow_up