ТОКИО 2020: Т.Энхцэцэг Токио 2020 наадмын жүдо бөхийн шүүгчдийн чансааг тэргүүлж байна
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын ОУЖБХ-ны шүүгч Төрбатын Энхцэцэг тэмцээн дэнсэлж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө алтан медалийн төлөөх барилдаан шүүсэн юм.
Тэгвэл Олон улсын жүдо бөхийн холбооноос олимп шүүж буй 29 шүүгчийн эрэмбэлэхэд манай шүүгч Т.Энхцэцэг тэргүүлжээ.
Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болсон юм. Тэрбээр Энхцэцэг нь 1997 оноос хойш жүдогийн спорттой амьдралаа холбож яваа, жүдогийн шүүгч.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа. Хэдийгээр тэрбээр 2020 оны гуравхан тэмцээнийг шүүж оролцсон ч түүний чансаа хэвээр хадгалагдсан нь мэргэжлийн ур чадвар, шударга шүүлттэй нь холбоотой биз ээ.