ТОКИО 2020: Өнөөдөр манай НАЙМАН ТАМИРЧИН спортын гурван төрөлд өрсөлдөнө
2021 оны 7 сарын 27

Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
- 08:00 цаг: Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шат эхэлж манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. Тус төрлийн медалийн тоглолт 10:00 цагаас эхэлнэ. UBS, SBN, VTV
- 10:00 цаг. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглоно. Тэрээр дэвжээний долоо дахь барилдааныг Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хийнэ.
- Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай зодоглоно. Тэрээр дэвжээний 18 дахь барилдааныг Казахстаны Дидар Хамзатай хийнэ.
- 12:55 цаг. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг хийнэ. Хэрэв хэсгээс гарвал 19:30 цагаас хасагдах шатны тоглолт хийх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

5

1

1

1
629168
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





