Н.Төгсцогт-ын тулаан энэ сарын 3-нд болно Н.Төгсцогт-ын тулаан энэ сарын 3-нд болно
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Төгсцогт-ын тулаан энэ сарын 3-нд болно

2021 оны 7 сарын 02

Н.Төгсцогт ирэх сарын 3-нд тулалдана

Гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын боксчин Крис Колбертой WBA холбооны түр бүсийн төлөө ирэх сарын 3-нд тулалдана. Н.Төгсцогт цахим хуудастаа “Өөр тулаанд бэлдэж байсан ч гэнэтийн санал ирээд, хүлээж авлаа” гэжээ. Мөн “Над руу утасдаж энэ талаар хэлэхэд зөвшөөрөхөөр шийдсэн. Би тулалдахыг тэсгэлгүй хүсч байна. Би ийм л тулааны төлөө төрсөн хүн. Дэвжээн дээр гараад үзэгчдэд сайн шоу харуулна” гэсэн тухай badlefthook.com цахим хуудаст мөн мэдээлжээ. Н.Төгсцогтын өрсөлдөгч Крис Колбер мэргэжлийн бокст 15 тулалдаж нэг ч ялагдаагүй аж. Гэхдээ мэргэжилтнүүд түүнийг өмнө нь Н.Төгсцогт шиг өрсөлдөгчтэй тааралдаагүй гэж онцлох болжээ. Тэд Н.Төгсцогтыг өмнө нь дээд түвшний өрсөлдөгчидтэй хийсэн тулаанаараа өөрийгөө хангалттай харуулж нэр хүнд олсон нэгэн гэж тодорхойлжээ. Крис Колберт тулааны талаар “Дахиад нэг өдөр, дахиад нэг доллар л гэж бодож байна. Нямбаяр шилдэг тулаанаа гаргана гэдэгт итгэлтэй байгаа, учир нь тэр дэвжээн дээр мангастай тулгарна гэдгээ мэдсэн. Би дэлхий дээр хамгийн хүчтэй цохилттой нь биш байж болно оо. Гэхдээ би залуусыг яаж унагах, дэвжээнээс хэрхэн чирч гаргах аргыг мэднэ. Долдугаар сарын 3-нд ч ингэхийг хичээнэ” гэж тэрбээр хэлжээ. Мөн өдөр Н.Төгсцогт(12-1)-Крис Колберт (15-0) нараас гадна Мишель Ривера (20-0, 13 KO) - Жон Фернандес (21-1, 18 KO), Ричардсон Хитчинс (12-0, 5). KO) - Дарвин Прайс (17-1, 10 KO) гэсэн тулаан болох юм байна.

Н.Төгсцогт ирэх сарын 3-нд тулалдана

Гавьяат тамирчин Н.Төгсцогт нөгөөдөр тулалдана

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628481
0 эможи

keyboard_arrow_up