САЙН МЭДЭЭ: Р.Гантөгс “2020 Токиогийн олимп“-ын БАМБАРЫН БУУХИАНД оролцоно САЙН МЭДЭЭ: Р.Гантөгс “2020 Токиогийн олимп“-ын БАМБАРЫН БУУХИАНД оролцоно
04 сарын 30, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Р.Гантөгс “2020 Токиогийн олимп“-ын БАМБАРЫН БУУХИАНД оролцоно

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа.

Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод 7 дугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.

Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ.

“Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.

Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сумо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627045
0 эможи

keyboard_arrow_up