М.Уранцэцэг Абу Дабигийн Их дуулгын аварга боллоо
2018 оны 10 сарын 28
Арабын нэгдсэн Эмират улсын “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга”-д Монголын бөхчүүдээс өнөөдөр ганцаараа дэвжээнд гарч /2018.10.27/ барилдсан Дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг-д аваргын төлөө Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медалийн эзэн боллоо.
Дистра Красники 22 настай бөгөөд энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентин улсын жүдоч Паула Паретог ялсан юм. М.Уранцэцэгийн хувьд Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при болон “Их дуулга” гэсэн өндөр ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
596585
3 эможи
Зочин
2018-10-29 12:47
Judogiin od shvvdee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: