COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДЭЛХИЙН АВАРГАТАЙ ӨГЛӨӨ

2017 оны 11 сарын 17

Олон улсын пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын насанд хүрэгчдийн ДАШТ Чех улсын Пильсен хотод болж байна. 47 дахь удаагийн тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор найман тамирчин эх орноо төлөөлөн хүч үзсэнээс өчигдөр 105 кг-ын жинд Х.Энхболд алтан медаль хүртэж, Чехийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ.

Тэрээр цээжиндээ 317 кг-ыг шахсанаар түрүүлсэн бөгөөд энэ амжилт нь Монголын пауэрлифтингчдийн хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн хоёр дахь алтан медаль бөгөөд хэвтээ шахалтын төрөлд анхных болов. Дашрамд дуулгахад тэмцээний өмнөх өдрүүдэд манай баг тамирчдаас 83 кг-д Б.Гансүх, 74 кг-д Л.Ганбаатар нар хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байхад Монголын баг тамирчид ДАШТ-д төрийн дуулалаа нэгэнтээ эгшиглүүлж, хоёронтой мандууллаа. 

Х.Энхболд дэлхийн аварга боллооХ.Энхболд дэлхийн аварга боллоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49801
2 эможи
keyboard_arrow_up