Ливерпүүл клуб Аваргуудын лигийн эрхээ авлаа
2017 оны 8 сарын 24
Английн төдийгүй Европын шилдэг клуб болох Ливерпүүл клуб Аваргуудын лигт эргэн ирлээ. Тэрээр өнгөрсөн шөнө өөрсдийн “Анфилд” цэнгэлдэх хүрээлэндээ Германы Хоффенхайм клубыг 4-2 харьцаатай буулган авсан.Тус тоглолтонд Э.Жан 2 гоол оруулсан бол М.Салах болон Р.Фимнио нар тус бүр нэг гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Хоёр багийн эхний тоглолт 7 хоногийн өмнө Германд өрсөлдөгчөө 2-1 харьцаатай хожсон. Ингээд хоёр тоглолтын үр дүн 6-3 харьцаагаар Ливерпүүл клуб хожил авч Аваргуудын лигийн 32-т багтлаа.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46318
0 эможи




