Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: П.Орхон чөлөөт бөхийн Дэлхийн аварга боллоо

2017 оны 8 сарын 24

Өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 23-нд Парис хотноо чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн “Алдар” спорт хороо, “Аваргууд“ академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аваргын төлөөх шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины бөх Юлья Ткач Остаркыг 6:3 ялж Дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

Эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жинд Дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн ОУХМ П.Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ий 56 дахь медалийн эзэн болсон бол манай эмэгтэй бөхчүүдийн 23 дахь, харин Дэлхийн аваргын долоо дахь алтан медалийн эзнээр тодорч байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46282
0 эможи
keyboard_arrow_up