Филллис Фрэнсис 400 м-н төрөлд алтан медаль хүртжээ
2017 оны 8 сарын 10
Эмэгтэйчүүдийн 400 м-н зайн уралдаанд АНУ-ын Ф.Фрэнсис 49.92 сек-н амжилтаар алтан медаль хүртлээ. Тэрээр энэ зайд АНУ-ын алдарт тамирчин, Олимп, Дэлхийн аварга А.Феликс, Риогийн Олимпийн аварга Багамын арлуудын улсын Ш.Миллер, Олимп, Дэлхийн медальт Ямайка улсын Ш.Жэксон ... нарын тамирчид шигшээд шалгарсан юм. Энэ удаа Ямайка тамирчид медальт байранд шалгарч чадаагүй бол АНУ-ын хоёр тамирчин хоюул медаль хүртсэн. Харин мөнгөн медалийг Бахрейны С.Насер хүртжээ. 19 настай Бахрейн улсын тамирчин анх удаагаа томоохон тэмцээнээс медаль хүртэж байгаа нь энэ ажээ.
- Ф.Франсис (АНУ) – 49.92 сек
- С.Насер (Бахрейн) – 50.06 сек
- А.Феликс (АНУ) – 50.08 сек

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45842
0 эможи




