Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Насанбуян ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2017 оны 8 сарын 02

Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна.

Тэмцээний 60 кг-ын жинд 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн байсан ч ашиглаж чадаагүй байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 120 кг-ын жинд Д.Эрдэнэтулга нар барилдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45573
0 эможи
keyboard_arrow_up