С.Батцэцэгт "Хөдөлмөрийн баатар"-ын цолыг өнөөдөр гардуулна
2017 оны 8 сарын 02

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргасан.
Зарлиг гарах үед Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг гадаадад бэлтгэл хийж яваа үетэй тохиосон. Тэрбээр эх орондоо ирсэн байна.
Иймд Ерөнхийлөгч маргааш морин цагт Төрийн ордонд Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45567
0 эможи




