Хүүхдийн спортын VII наадам ирэх сард болно
2017 оны 7 сарын 29

Олон Улсын Хүүхдийн Спортын 7 дугаар наадам энэ оны 8 сарын 12-17-ны өдрүүдэд Найрамдал Олон Улсын хүүхдийн зусланд явагдахааар товлогдоод байгаа билээ. Энэ жилийн хувьд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд спортын 11 төрлөөр зохиогдох юм байна. Наадамд Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 1000 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.
Өнгөрсөн жилүүдээс хамрах хүрээгээ тэлж, спортын шинэ төрлүүд нэмэгдэж байгаа юм байна. Энэхүү тэмцээний бэлтгэл ажил 70 хувьтай явж байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ. Тамирчдын байрлах газар, Үзэгчдийг хүлээн авах газар, наадамд шаардлагатай материаллаг эд зүйлсүүд бэлэн болсон байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45474
0 эможи




