ФОТО: Ж.Мөнхбат аваргын нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна
2017 оны 4 сарын 26

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” Спортын ордонд үргэлжилж байна.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгөн медальт, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат аваргын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон.

Ж.Мөнхбатын ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртсний түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа учир Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулахаар болжээ.
Тэмцээн эрэгтэй 10, эмэгтэй 10 жингийн ангиллаар медальтнуудаа тодруулна.
Гэрэл зургийг MPA.mn



















Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42938
0 эможи




