Д.Отгондалай, Э.Цэндбаатар нар тулалдана
2017 оны 1 сарын 14

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр тэмцээний аваргууд тодрох юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн аваргын төлөөх тоглолтод “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай, Рио-2016 олимпийн наадмын шагналт V шалгарсан ОУХМ Э.Цэндбаатартай тулалдахаар тунан үлдсэн. ОУХМ Э.Цэндбаатар Риогийн олимпод 56 кг-ийн жинд тулалдсан бол УАШТ-нд жин өгсөн 70 кг-д тулалдаж буй юм.Тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39963
0 эможи




