Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Боксын УАШТ эхэллээ

2017 оны 1 сарын 10

ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ.

УАШТ энэ сарын 15-ны өдрийг дуустал Спортын төв ордны “А” зааланд болох юм.

Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд өсрсөлдөнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39786
0 эможи
keyboard_arrow_up