Оюутны усанд сэлэлтийн аваргыг тодруулна
2016 оны 12 сарын 21

Усанд сэлэлтийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-25-нд Улаанбаатар усан спорт сургалтын төвд болно. Тэмцээн 50 метрийн ар, өврөөр даллах, 50 метрийн мэлхий, далайн гахай сэлэлт, 100 метрийн өврөөр даллах, мэлхий сэлэлт гэсэн төрлөөр болох юм. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчдад ирэх онд болох оюутны зуны Универсиад наадамд оролцох эрх олгох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39213
0 эможи




