Н.Төгсцогт Мексикийн Герман Меразтай тулалдана
2016 оны 11 сарын 30

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа Мексикийн боксчин Герман Меразтай хийхээр болжээ. Тулаан ирэх сарын 8-нд АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолборт болно. Герман Мераз нь 95 удаа тулалдсанаас 55 удаа ялж, 39 удаа ялагдаж, нэг удаа тэнцсэн аж. Н.Төгсцогтын хувьд 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх тулалдсанаас хойш зургаан тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялсан юм. - See more at: http://www.unen.mn/content/69062.shtml?alias=sport#sthash.uqxFFojp.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38608
0 эможи




