Я.Зоригтбаатар Монгол Улсын залуучуудын рекорд шинэчиллээ
2016 оны 11 сарын 30
Тэшүүрийн залуучуудын Дэлхийн цомын энэ сарын 26-27-нд Беларусь улсад боллоо.

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлага дор Д.Сумъяа, Я.Зоригтбаатар нар оролцов.
Эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Я.Зоригтбаатар 500 метрт 37.94 секундын амжилтаар 34 дүгээр байрт шалгарч, улсынхаа залуучуудын рекордыг шинэчиллээ. Мөн тэрээр 1000 м-т 35, 1500 м-т 39 байрт шалгарсан юм.
Харин залуучуудын өвлийн олимпын аварга Д.Сумъяа 500 м-т 30 дугаар байрт оров.
Манай тамирчид Дэлхийн цомын өмнөх бэлтгэлээ БНХАУ-д 21 хоногийн хугацаанд базаажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38563
0 эможи




