Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Лэйкэрс хожлоо

2016 оны 11 сарын 24

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Сүүлийн хоёр тоглолтондоо ялагдал хүлээгээд байсан Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Уэстбрук тэргүүтэй Оклахома Сити Тандер багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагас ердөө ганц онооны зөрүүгээр дууссан бол гуравдугаар үед 74-80 харьцаагаар Лейкэрс тэргүүлжээ. Шийдвэрлэх үед Лейкэрс онооны зөрүүг 13 болгож чадсан ч, Уэстбрук талбайд орж ирэн онооны зөрүүг ойртуулж нэг онооны илүүтэй болж 13 секунт үлджээ. Харин үлдсэн секунтэд Ник Янг холын зайнаас амжилттай оруулж 109-111 харьцаагаар хожиж улирлыг 8 хожил, 7 хожигдолтой өрнөд бүсийн 7-рт бичигдэж байна. Харин Тандерын хувьд мөн адил 8 хожил, 7 хожигдолтой болж өрнөдийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод ДиАнжело Рассел оролцоогүй бөгөөд Жордан Кларксон 18 оноогоор багаа тэргүүлсэн бол энэ тоглолтын гол баатар Ник Янг 17 оноо, Тимфей Мозков 16 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Рассель Уэстбрук 34 оноо, 13 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авсан бол Стив Адамс 20 оноог авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38423
0 эможи
keyboard_arrow_up