Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Энэ 7 хоногын NBA-н шилдгүүд тодорлоо

2016 оны 11 сарын 22

Өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдыг NBA- с нэрлэлээ. Энэ удаа Дорнод бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор Чикаго Буллс багийн Жимми Батлер нэрлэгдсэн юм.

Батлер багийнхаа хамтаар өнгөрсөн долоо хоногт 3 хожиж, 1 хожигдсон амжилттай тоглосон бөгөөд 27.3 оноо, 9.3 самбараас бөмбөг авалт, 3.8 дамжуулалтыг дундчилсан юм. Түүний дундчилсан 27.3 оноо нь Дорнод бүстээ хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт болсон юм.

Харин Өрнөд бүсийн Шилдэг тоглогчоор Нью Орлеанс Пеликансын довтлогч Энтони Дэвис тодорлоо. Өнгөрсөн долоо хоногт баг нь 3 хожиж, нэг ч удаа хожигдол хүлээгээгүй сайн амжилтыг үзүүлсэн бөгөөд Дэвис 33.7 оноог дундчилсан нь лигийг тэргүүлсэн үзүүлэлт болсон юм. Мөн 13.7 самбараас бөмбөг авалт хийсэн нь Өрнөд бүсийн тоглогчдоос хамгийн өндөр үзүүлэлт болж, 3 хаалт, 2 бөмбөг таслалтыг мөн дундчилжээ.

Ингэснээр Дэвис Өрнөдийн Шилдэгээр нэрлэгдсэн байна. Эдгээр хоёр тоглогчтой Кэмба Уокер, Уилсон Чандлер, Кэвин Дюрант, Жэймс Хардэн, Блэйк Гриффин, Майк Конли, Марк Газол, Хассан Уайтсайд, Кармэло Энтони, Кристапс Порзингис, С.Ж МакКоллум, Кавай Леонард гэсэн тоглогчид долоо хоногийн шилдгийн төлөө өрсөлдсөн юм.

 







 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38331
0 эможи
keyboard_arrow_up