Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол сурагчид ОУ-ын бүтээлч сэтгэлгээний тэмцээнд багаараа алтан медаль хүртжээ

2016 оны 10 сарын 11

БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 6-ны өдөр Олон улсын математик, шинжлэх ухаан,бүтээлч тэмцээн болох "4D frame" арав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 18 орны 500 гаруй сурагч оролцон тусгай бэлдцээр бүтээл хийн, өөрсдийн авьяас чадвар, ур ухааныг сорин өрсөлджээ.

Манай улсаас “Улаанбаатар” бүрэн дунд сургуулийн есөн багийн 18 сурагч амжилттай оролцон, IX ангийн сурагч Э.Анна, Х.Биндэръяа нар багаараа алтан медаль хүртсэн бол дунд ангийн төрөлд оролцсон бусад гурван баг нь тусгай шагнал хүртжээ.

Мөн Монгол Улсаа төлөөлөн оролцсон дунд ангийн баг багаараа алтан медаль хүртсэн байна. Тэд өнөөдөр эх орондоо ирэх юм.

"4D frame"  гэж юу вэ

"4D frame"  нь математик, шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэх, боловсрол олгох шинэ хэв маяг бөгөөд олон улсад сүүлийн жилүүдэд тархаад байгаа аж. Тодруулбал, "4D frame"-р дамжуулан хүүхдүүдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх бөгөөд хүүхдүүд өөрийнхөө хүсч байгаа дүрс, биетийг бодит болгон гаргадаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37127
0 эможи
keyboard_arrow_up