Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.Мандахнаран чансаагаараа тавдугаарт эрэмбэлэгджээ

2016 оны 9 сарын 09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн 2016 оны сүүлчийн чансааг өчигдөр зарлалаа. Эрэгтэйчүүдийн хувьд “Рио-2016” олимпийн аваргууд, медальтнуудаар ахлуулсан энэхүү чансааны жин бүрт Монголын бөхчүүд бичигдсэн байна.  

Манай тамирчдын хувьд 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр 12 дугаар байр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга наймдугаар байрт шалгарчээ. Харин 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран тав, 70 кг-д ОУХМ Б.Батзориг 13, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат 12 дугаар байрт жагссан байна. Түүнчлэн 86 кг-д О.Үйтүмэн 16, 97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга 18, 125 кг-д ОУХМ Ж.Чулуунбат 16 дугаар байрт бичигджээ.

Олимпийн бус 61, 70 кг жингийн хувьд оны сүүлчээр Унгарт болох ДАШТ-ий дараагаар дахин чансааг шинэчлэх юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36169
0 эможи
keyboard_arrow_up