Өсвөрийн шатарчид Зүүн Азийн аварга боллоо
2016 оны 8 сарын 12

Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн /8-20 насны ангилалд/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвонь мужийн Канвонь цогцолборт 2016 оны 8 дугаар сарын 4-11-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний Стандарт төрөлд 14 орны 110 шатарчид 36 цогц медалийн төлөө өрсөлдөж Монголын баг 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл хүртэж багаараа тэргүүн байр эзэллээ.
Монгол улсын шатарчдаас:
Э.Амгалантэнгис (U8) - алтан медаль,
М.Тэргэл (U10G) - алтан медаль,
Г.Амартүвшин (U12) -алтан медаль,
O.Өлзийхишигжаргал (U14G) алтан мeдаль,
Б.Энхсаран (10G) - мөнгөн мeдаль,
Б.Анар (U10) мөнгөн мeдаль,
Ц.Бат-Эрдэнэ (U16) - мөнгөн мeдаль,
А.Буянзаяа (U14G) мөнгөн мeдель,
Э.Болдоо (U18) хүрэл мeдаль тус тус хүртсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35362
0 эможи




