Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Дагвадорж: Японы шүүгч Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна

2016 оны 8 сарын 12

“Рио 2016” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100кг жинд олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр "А" хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа тааран барилдсан. Аваргын хувьд гурав дахь олимпдоо зодоглож байгаа бөгөөд Кубын бөх Хосе Арментеростой 2015 оны Астанагийн ДАШТ-д учраа таарч юүко үнэлгээгээр Н.Түвшинбаяр ялж байсан билээ. Харин энэ удаа Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Хоёр бөхийн барилдааны шүүлтийг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай Монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж эхлээд буй. Тухайлбал, Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хийсэн байна. Энэхүү мэдээлэлд  “Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчиныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэх утгатай юм. Мөн тэрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна гэлээ.

Монголчуудын хувьд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумьяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүгч Акинобу Осакаг Бразил улсад давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл гараад байна. 

dagva

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35337
0 эможи
keyboard_arrow_up