Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

AIPS-н ”Аравтын клуб”-т хоёр монгол сэтгүүлч элслээ

2016 оны 8 сарын 09

Арав болон түүнээс олон олимпийн наадам сурвалжилсан спортын 100 сэтгүүлчдийг Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооноос (AIPS) алдаршууллаа. Рио де Жанейрогийн Барра да Тижука дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д уг ёслол болсон юм.

 

Олимпоор "мэргэшсэн" 100 гаруй ган үзэгт хал цэргүүдийн дунд Монголын хоёр төлөөлөгч багтсан байлаа. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан 13 дахь олимптоо ажиллаж буй бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарын 10 дахь наадам нь Рио. 

 

AIPS ахмад сэтгүүлчиддээ өөрсдийн албан ёсны хамтрагч Hanov-ийн бүтээсэн олимпийн галт бамбарын загварыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн. 

- Олимпийн сэтгүүлчид: Ч.Отгонбаатар, Ж.Отгонцагаан

 

The World of Sports Agency"-гийн Итали сэтгүүлч Жиулиано Бевилакуа нийт 25 олимпод (Зуны 13, Өвлийн 12) ажилласнаараа бусдыгаа манлайлдаг бол "Sportinformation Si"-гийн Петер Фрей 24 (Зуны 12, Өвлийн 12), ОУОХ-ны хүндэт гишүүн,  L’Equipe-н сэтгүүлч асан Алайн Люценфичтер 21 (Зуны 12, Өвлийн 9) нар удаалдаг юм. 

 

AIPS 2012 оны Лондоны олимпоос хойш гурав дахь удаагаа 10 олимпийн босгыг давсан ахмад, ган үзэгнүүдээ ийнхүү алдаршуулж байна. a

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35214
0 эможи
keyboard_arrow_up