Олимпийн тугчаар Янэ Маркуэс тодорлоо

Бразилын "Глобо" телевизийн үзэгчдийн дунд энэ жилийн Олимпийн тугчнаар хэн байх вэ? гэсэн судалгаа явуулжээ. Тус судалгаанд орчин үеийн таван төрөлтийн тамирчин Янэ Маркуэс ялалт байгуулж энэ хүндтэй үүргийг хүлээхээр болжээ. Түүний дараачаар 2004 оны олимпийн аварга, воллейболчин Эскадинья болон далбаат завиар олимпоос 2 алтан медал хүртэж байсан Роберт Шайдт нар оржээ. Тэрээр 2012 онд Лондонгийн олимпоос хүрэл медал хүртэж байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 онд мөнгө, 2015 онд хүрэл медал авч байсан нэртэй тамирчин юм. Одоо 32 настай бүсгүй маань ийнхүү улсынхаа түүхэн дэх 2 дахь эмэгтэй тугч болж байна. Өмнө нь 2000 оны Сиднейн олимпод элсний воллейболчин Сандра Пирес Бразилын тугчаар ажиллаж байсан билээ.




