Монголчууд Азийн аваргыг тэргүүлж байна

Улаанбаатар хотноо 100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. МУБИС-ийн байранд болж буй тус тэмцээнд тивийн 15 орны 200 гаруй даамчин өрсөлдөж байгаа билээ.
Тэмцээний үндсэн төрөлд 9 өрөг тоглох бөгөөд одоогоор 5 өргийн тоглолт болж, урьдчилсан дүн гараад байна. Эрэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аварга Г.Ганжаргал, БНХАУ-ын Жон Вэй болон 64 буудалт даамын дэлхийн аварга Узбекстаны А.Артиков нарын таван улсын шилдэг 24 даамчин өрсөлдөж байна.
Тэднээс одоогоор таван өргийн дараах байдлаар их мастер Д.Эрдэнэбилэг, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай нар адил 8 оноотой удаалж байна. Тэргүүлэгчдийн хувьд гурван хожил, хоёр тэнцээ хийжээ. Эхний 10 байранд Монголын долоон тамирчин болон БНХАУ-ын хоёр, Узбекстаны нэг тамирчин бичигдэж байна.




