Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Рио-2016: Олимпийн хотхоныг албан ёсоор нээлээ

2016 оны 7 сарын 25

Энэ сарын 24-ний өдөр Риогийн Олимпийн наадамд зориулсан Олимпийн хотхон албан ёсоор нээгджээ. Энэхүү ёслолын арга хэмжээг 47 настай, алдарт сагсан бөмбөгчин Жанет Аркейн, Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо Пэес болон Олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Нузман нар нээж, тууз хайчилсан байна. Тус хотхон дэлхийн өнцөг булан бүрээс ирэх тамирчид болон албаны хүмүүсийг хүлээн авахад бэлэн болжээ.

Тус хотхоны даргаар Жанет Аркейн ажиллах юм байна. Олимпийн хотхон нь 3604 өрөө бүхий 31 орон сууцны барилгаас бүрджээ. Эдгээр орон сууцуудад Зуны Олимпийн үеэр 17 мянга гаруй тамирчин болон багийн албаны хүмүүс байрлах бол Паралимпийн үеэр 6000 орчим хүн байрлах аж. Гадаадын зарим тамирчид, тэдний дотор дүрвэгчийн статустай тамирчид хотхонд хэдийнэ байрлажээ. Олимпийн тоглолт ирэх сарын 5-наас 21-нд болох бол Паралимп есдүгээр сарын 7-ноос 18-нд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34884
0 эможи
keyboard_arrow_up