Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монголын боксын шигшээ баг Риог зорилоо

2016 оны 7 сарын 25

Зуны XXXI олимпийн наадам "Рио де Жанейро 2016" эхлэхэд 11 хоног үлдээд байна. Монголын баг тамирчдаас ширэн бээлтийтэнүүд өчигдөр Бразил улсыг зорилоо.

 МСБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн  ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Дорнод аймаг "Талын бүргэд" клубын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар Риогийн олимпод эх орноо төлөөлөн тулалдах юм.

Боксын төрөл ирэх сарын 6-21-нд болох бөгөөд Олимп эхлэхээс дуусах хүртэл тулаан үргэлжлэх учраас ширэн бээлийтнүүд маань Бразилийг баг тамирчдаасаа хамгийн түрүүнд зорилоо. Риогийн тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэх болтугай. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34864
0 эможи
keyboard_arrow_up